ай.....

бичсэн: arius, 2015-02-01, 18:46
 ай хөөрхий
Амгалан цэнхэр тэнгэр минь
Арай л эрт сэтгэл булаана уу даа

Амраг сэтгэл олоо нь үгүй
Ангир уураг ундраа нь үгүй
Ашдыг таниж амжаа нь үгүй
Аав л ээжээ асраа нь үгүй

Ай хөөрхий
Амгалан цэнхэр тэнгэр минь
Арай л эрт сэтгэл булаана уу даа
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тэнэгхэн минь

бичсэн: arius, 2015-01-28, 14:23
 Зогс, зогс
Зовлон бус ирэх жаргалын өмнөх
Шуурга гэдэгт итгэ
Зориг дутвал, аз жаргал
Зүрхэнд дутахыг ойлго

Хүлээ, хүлээ
Хүний амьдрал дунд төөрсөн
Хөөрхий улаачийг уучилж, хүлээ
Хүрээд ирэхэд нь харин
Хөрсөн сэтгэлээрээ хайрахаас болгоомжил

Тэвч, тэвч
Тэсэхийн аргагүй өвдлөө ч
Тэмүүлэх сэтгэлээ хатгамжлан тэвч
Тэгээд
Тэнгэрээс гуйсан газрын жаргалаа 
Тэвэр тэврээр нь ав

Тэнэгхэн минь...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тунгалаг нүдэн

бичсэн: arius, 2014-07-07, 11:37
10491074_10152522501246215_4548981067367014890_n(1)
Одод тусах нуурын мандалд
Орчлонгийн үзэсгэлэн тодорно
Одоо чи миний дэргэд найз минь
Орь залуу насны уянгыг мэдэрч байна уу?

Саран шумбах нуурын хөвөөнд
Салхинд исгэрэх моддын шуугиан
Санаа бодолд ирээдүйг шивнэнэ
Өнгөрсөнг уучлуулахаар аргадна

Өөрийн үзэмжээ нуурандаа шингээсэн
Ганц мод сарны доор үзэсгэлэнтэй
Өөрт минь ухаарал нэмнэ
Ганцаардал бидний сэтгэлээс хулжина

Тунгалаг нүдэн нууранд
Туссан дүрс бүхнийг чи минь хар
Тэнд гоо үзэсгэлэн
Тэнд хүсэл мөрөөдөл бий

Тэнгэрээс асгарах одод
Тэгээд бид
 

Хайрт найз Чимгээдээ зориулав
2014.07.05
Хэнтий аймаг, Хар зүрхний Хөх нуур

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: arius, 2014-06-01, 23:05
Зам дагуух монос модны навчис
Залуу гэнэн нас хоёр адилхан
Хир буртаг сууж амжаагүй нахиа
Хилэн бухимдалд харлаагүй сэтгэл

Цагаахан цэцэгс анхилам үнэрээ түгээж
Царайнд нь үрчлээ суугаагүй охид нүд баясгана
Цагийн эрхэээр дэлбээнүүд унаж
Цайлган инээд чимээгүй мушийлт болно

Үр жимс боловсорчээ гэвч 
Үнэр амт нь бусдаас өөр
Үргэлж холхих машины утаанд 
Үнгэгдэн хордож харласан .....

зам дагуу ургасан мод
залуу гэнэн нас хоёр адилхан


...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Намрын дуун

бичсэн: arius, 2013-09-22, 12:46
Намар оройн борооны чимээнд
Надаас алсран одох тэр нэгэн дуун
Нар буцахаас өмнө чихэнд минь хоногших гэхдээ
Надаас нойрыг минь булааж, зүүдэнд ч дуурсна

Цонхны цаана сэрчигнэх
Цонхигор улиасны шаргал навчис
Цочих бүрт минь өөрсдийгөө зэмлэж
Цохилох зүрх  хүчгүйд өрөвдөн уйлна.

Ай алтан намар
Аялгууг чинь би ер мартахгүй

нэгэн зууны дараа би ахин төрөх биз
нэвсийтэл унасан навчис дунд хөлд орохдоо
энэ л дууг би ахиад сонсоно
тэгээд хэн байснаа санана


...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

амраг минь болооч

бичсэн: arius, 2013-09-07, 20:04
Дэргэд минь чи байхад
Дэнлүү мэт гэрэлтэх нүдэнд минь дурлаж
амраг минь болооч
Дөлгөөн бор царайг чинь хараад
Дөл мэт улайдаг хацрыг минь санаж
хайр минь болооч

Сорих мэт шулуун харцнаас чинь
Сормуус буулган ичдэг сэтгэлийг минь хайрлаж
дурлал минь болооч
 Зүүдэнд минь бидэнтэй ханьссан үзэсгэлэнт шувуудыг
Зүрх сэтгэлээ шингээн хатгасныг минь бодож
амьдрал минь болооч
 

хэзээ бичсэнээ ч мартаж. гэхдээ нийтлэмээр санагдав. Их л дурлаж явж дээ баярлах


...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нелюбимая

бичсэн: arius, 2013-04-17, 21:18

Ойрд дээхэн үеийн энэ сайхан хамтлагаар амьсгалж байна доо. Хамгийн их хит болж байсан дуунуудын нь нэгийг орчуулах гэж оролдлоо. 25 жилийн нь ойгоор болсон тоглолт их гоё болжээ. Шинэ дуучин авсан нь хамтлагт шинэ амьсгал өгсөн мэт үнэн гоё мундаг бүсгүй.

А-студио
Нелюбимая

Позолоченный след твоей слезы горел в ночи,
Обнимая меня, сказала ты: не уходи.
Зная, что нет моей вины,
Я прошептал тебе: прости,
Все пройдет, не грусти, не грусти.

Нелюбимая ждет меня у окна
Вечерами темными, как всегда,
У окна ждет меня, ждет меня.

Позабыл о тебе я навсегда, но иногда
Желтых писем листва летит ко мне изд...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: arius, 2013-03-09, 10:42
Хавар надад юу юунаас илүү гунигтай санагдах юм. Нэвсийтэл дарсан цасан дундуур ганцаараа алхахдаа хүртэл би ийм сонин ганцаардал, гутралыг мэдэрдэггүй. жил бүрийн хавар амьдралд юу ч тохиолдсон байсан яагаад ч юм учиргүй гуниглан, заримдаа шалтгаангүйгээр уйлмаар мэдрэмж төрдөг. аливаа бүхэн сэргэн ургаж байхад би улам л хатан дотогшоо орчих юм. зун хурдан болоосой.
...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тамхигүй өдрийн тэмдэглэл

бичсэн: arius, 2013-03-02, 17:35
За би бээр оюутан ахуй цагаас эхлэн байнга биш ч элдэв тохиолдолд тамхи гэгч зүйлийг угсруулан хэрэглэх зуршилтай хүн билээ.  Хэдийгээр тийм ч тамхины эсрэг хуулинд учир тоймгүй баярлаж байгаагаа хэлмээр байна. Учир юунд вэ гэвэл, өглөө ажилдаа ирэхдээ монгол улсын минь оюуны их уурхай ШУТИС, МУИС-ын урдуур алхан өнгөрдөг. Алхаж явахад юу эсийг үзэх билээ. Хаашдаа амьсгалах агааргүй явж байхад өөдөөс шахуу тамхиа үлээн татах оюутан залуус даанчиг их, за тэгээд тамхи татахдаа шүлсээ хаяж тэр хавиа шүлсэн дов болгоно. Өнөөх дээр нь би байнга халтираастай. Өөрийн сэргэлэн овсгоотойдоо л халтирч у...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Соньхон байна

бичсэн: arius, 2013-02-24, 20:43
Өчигдөр блогийнхоо 7 жилийн ойн уулзалтанд очиод сэтгэл ихэд.хөдлөв. Блог бичиж эхлэснээс хойш 5 дахь жил минь. Өнөөдөр өөрийн бичиж байсан бүхнийг уншиж үзлээ. Зарим үед ичих, зарим үед надаас ийм зүйл гарлаа гэж үү хэмээн эргэлзэх хэхэ. Юутай ч асар соньхон байлаа. одоо бичнээ хэхэ. өчигдөр их олон хүн ингэж амалсан шүү баярлах
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих