ай.....
2011-05-16
бахарлын шүлэг
найган ганхах цэцэгс дунд
намайгаа байна уу гэж хардаг ээжтэй болохоор би гунддаггүй
намрын навчис шиг сэтгэл хагдрахад
нахиалах хаврыг сануулдаг аавтай болохоор би сөхөрдөггүй

зуу зуун шөнийн цэнгэл ухаан сарниулан дуудавч
зулай дээр минь гишгэж төрсөн ахтай болохоор би алдардаггүй
зуурдынх л байх хувийн жаргал намайг хоргоовч
зул цэцэгс шиг дүү нартай болохоор би түүнд төөрдөггүй

талын салхинд шавхуурдуулах өвс шиг налахад
тариан түрүү мэт нэгнээ түшдэг нөхөдтэй болохоор би унадаггүй
таниж чадаагүй зүрх алдааг тохоод холдоход уучлах
танхил хонгор сэтгэлтэй болохоор би удаан гунигладдаггүй ээ

эрүү цагаан болжмор жиргэж нойр сэргээх хүртэл
элдэвийг зүүдлэн хар дарлаа ч
Эрээн бараан орчлонгийн эргүүлгэнд төөрлөө ч
эргээд очих нутагтай болохоор би бардам байдагаа

баярлалаа найзуудаа

Сэтгэгдэл:


дээрхийг зочин биш би бичсийн шүү
Бичсэн: zaluu цаг: 10:43, 2011-06-17 | Холбоос | |


хөөх гайхалтай алга ташилт алга ташилт

бүр сэтгэл хөдөлчлөө..сайн болжээ
өөрөө л дуусгачих.ийм үгийг гаргаж болсон юм чинь дахиад байгаа ш дэ
Бичсэн: Зочин цаг: 09:13, 2011-06-17 | Холбоос | |


he he G84 zugeeree yun tsohilt. nz n hodooguur yavj baigaad onoodor l hotod orj irlee. gehdee ene shuleg min nadad taalagdaj baigaa. bi eh oron ejii aaviinhaa une tseniig ulam bur uhaarch baina. daanch shuleg bichij chadvar ugiin san het dutmag bolohoor oligtoi zuil bicheegui chamd taalagdaagui bol yu gehev dee баярлах
Бичсэн: arius цаг: 02:26, 2011-06-17 | Холбоос | |


муу найзыгаа цохиод унгав уу
чи өөрийгөө яруу найрагч за болий шүлэгч гэж ч дуудуулах дургүй
миний хувьд шүлэгч хүн л байдаг... нэг шүлгийн түүврээс ганц шүлэг л тасархай болсон байхад тэр хүн шүлэгч гэж байгаам даа тийм ганц нь чамд олон бий
Бичсэн: g84 цаг: 00:48, 2011-06-08 | Холбоос | |


12 мөрт
амьдрал нээг их уран гоёо шүлэг найраг болдоггүй талтай
яруу байх нь бүүр ч ховор

сэтгэлээс мэдрэх гээд байгаа юм юу ч алга

шүлгийн техник энэ тэр бол байх шиг л байдаг юм мэдэхгүй ээ
Бичсэн: g84 цаг: 17:01, 2011-06-07 | Холбоос | |


Өө үнэхээр гоё шүү
Бичсэн: Чойрын Хүү цаг: 15:28, 2011-06-06 | Холбоос | |


Амжилт ариусаа гоё шүү
Бичсэн: Цагаан хараацай цаг: 16:11, 2011-06-04 | Холбоос | |


хэхэ баярлалаа миний сонгосон үгийг оруулсанд
Бичсэн: Egeldino цаг: 22:58, 2011-05-29 | Холбоос | |


bi bardam bdag gewel ymar bna ene ih goy shuleg boljee ger bul gdg hund chuhal shuu гоё шүү тэврэлт алга ташилт
Бичсэн: Egeldino цаг: 21:45, 2011-05-29 | Холбоос | |


хоргоддоггүй, түүнд сөхөрдөггүй, нугардаггүй,
Бичсэн: dadido цаг: 21:44, 2011-05-20 | Холбоос | |


harin l dee...
saihan shuleg bnaa. ooriinhooroo l duusgaarai
Бичсэн: Gishuut цаг: 11:15, 2011-05-18 | Холбоос | |


Хол байхад ойр мэт санагдах нутаг
Дунд нь байсаар үнэлж үзээгүй нөхөрлөл
Сэтгэл огшуулж уруул өмөлзүүлэх бүхэн
Миний л эргэн тойронд байхиймдаа
эх ороон гэж.... smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 17:59, 2011-05-17 | Холбоос | |


yag aimr goyo ug geheer sanaand orkui yum shantardaggui e tsuhurduggui e ch gehiimu tegvel yajen
Бичсэн: dao цаг: 16:55, 2011-05-17 | Холбоос | |


hamgiin suuliin ugiig songohod tuslaarai. mash saihan ug bichmeeriina баярлах
Бичсэн: arius (зочин) цаг: 13:05, 2011-05-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax