ай.....
2011-12-16
Шинэ жилийн дурсамж
Ойрд бичлэг бичээгүй бүүр үг эвлэхээ ч байжээ. Ямар нэгэн зүйл бичиж өөрийгөө хөглөхгүй байхаар улам л холдоод байдаг бололтой юм. Тэгэхээр бичих чадвараа сэргээхийн тулд бяцхан дурсамж маягийн зүйлс бичихээр шийдлээ л дээ. 
Шинэ жил гэхээр миний үеийнхэн бүгд л мандарины үнэр гээд л ярьдаг. Гэтэл би яагаад ч юм ерөөсөө тэр үнэрийг санадаггүй. Мандарин шинэ жил 2 огт хамаагүй юм шиг л санагддаг. Миний хувьд шинэ жил гэхээр, хүүхэд байхад асар том бас тэгээд өтгөн сайхан мөчиртэй юм шиг санагддаг байсан гацуураа л санадаг юм. 12 сарын 20 гаруут л гацуураа барьна гээд л хөөрхөн юм болдог байж билээ. 2 жилийн өмнө гэртээ хуучин гацуураа барьмаар санагдаад аавыг ятгасаар байгаад зөвшөөрүүлж, өөртөө зориулж барихад гацуур минь одоогийн шинэ гоё гацууруудын дэргэд нэг л өрөвдмөөр жижигхэн харагдаж билээ. Гэхдээ л сайхан байсан. Хүүхэд байхад гацуур барих үндсэн ажил аав, ах 2-т ноогдож, би 2 дүүгээ ойртуулахгүй байх бас хажуугаар нь боолт, эрэг шургийг нь хямгадах үүрэгтэй байж. Аав миний охин боолтуудаа дүү нараа хүрэх газар тавиарай тэгэхгүй бол аваад амандаа хийгээд залгичина шүү гэхэд нь -аанхаа гэчээд, өөрийнхөө аманд хадгалчихдаг тэнэгхэн охин байж дээ. Гацуураа барьсаны дараа өнгөрсөн жилийнхээс өөрөөр яаж чимэглэх вэ гээд хөөрхөн бодол болноо. Гэхдээ л одоо бодоход яг л адил гацуурууд байдаг байж. Хэзээнээс эхлээд хүмүүс гацуур дээр мөнгө тавьдаг болсныг санахгүй байна. Ах бид 2 мөнгө их цуглуулах гэхдээ аль болохоор эртхэн л гацуураа чимэглэхсэн гэж боддог байсан.
Бас шинэ жилийн хэзээ ч мартдаггүй хөгжилтэй агшин нь ах минь өөрийнхөө дуртай бүх хичээлийн номыг толгой дээрээ бариад суучихдаг байсан явдал хэ хэ. Би ч гэсэн дуурайнаа. Шинэ  жилдээ улам онц сурах гэж байгаа байдал шүү дээ. Энэ үйлдэлдээ бид 2 их итгэж, ахыг 8 ангид ортол хйиж байсан юм шүү. Аав, ээж 2 яагаад ч юм он гарахыг төдийлөн хүлээдэггүй байсан. тэгсгээд л 2 дүүг аваад унтчихна. Хамгийн гол нь жилийн энэ л өдөр ах бид 2 хүссэн хугацаагаараа ТВ үзэж болдог байлаа. Тэгээд он гарах үед манайх гэдэг айл толгой дээрээ баахан ном овоолсон 2 хүн л байдаг байлаа даа. Одоо бодоход хүүхэд насанд үзсэн шинэ жилүүд л хамгийн сайхан нь байж дээ. Оюутан болж гэрээсээ гарснаас хойш тэр л шинэ жил хамгийн сайхан байж гэж онцлох жил байхгүй байна. 
Бүгдээрээ сайхан баярлацгаагаарай.
Сэтгэгдэл:


Орос гацуур. Чимэглэл шилэн бөмбөлөгүүд нь үнэхээр гоё. Дүүтэйгээ гацуураа чимээд л гэрийнхээ гэрлийг унтрааж гацуурныхаа гэрлийг асааж суугаад л ээжийгээ ирэхийг хүлээж мөрөөдлөө яриад л суух сайхан байж. Торт салатнаас илүү ээжтэйгээ дүүтэйгээ хамтдаа хийсэн бууз амттай байдаг байж дээ
Бичсэн: Чойрын Хүү цаг: 15:06, 2012-01-18 | Холбоос | |


бага байхад шинэ жилийн шөнө нойрмоглоод харсан чинь яааг өвлийн өвгөний дүрс харагдаа л. Тэгээд өглөө нь ёолкон дээр бэлэг тавьцан байхаар нь өвлийн өвгөн ирсэн байна гэж мөн ч их баярласан. Тэгээд хамаатныхаа хүүхдүүдээс манайд ирсэн танайд ирсэн үү гэж баахан асуусан гэсэн.
Ноднин айлд өвлийн өвгөн болоод орсон чинь айхтар баярласан гэсэн хүүхэд нь.
Бичсэн: dadido цаг: 20:46, 2011-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax