Дүүмэд
гал халуун харцтай нүдээ
ганцхан над дээр тусгаад хэрэггүй залуу минь
гандах намрын цэцэгс шиг
гарцаагүй би чиний сэтгэлээс хагдрана
өөрөө ч гэсэн би үүнийг хүснэ
өмчлөх эрхгүй дээ баярлах шиг болно
өндөр өвс салхины аясаар найгах шиг
өнгөцхөн дурлалдаа чи хэт шатжээ
хэт их тэмүүлсэн дурлал
хэврэгхэн бөгөөд хуурамчхан байдагийг эгч нь мэднэ
хэрэггүй дээ дүү минь
хэтдээ чи намайг ойлгоно

Бичсэн: arius | цаг: 21:08 |
Өөрийн болоод бусдын тухай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих