ай.....
2012-02-09
уучил намайг
 Амьдрал минь би чамдаа
Арай л гамгүй хандаж уучлаарай
Асгаруулж уйлаад ч яах вэ
Ай би өөрөө л хамгийн буруутай

Өнгөрсөнг өнгөрсөн гэж
Өөрийгөө уучлах аргагүй
Өрөөлийн юм шиг хүйтэн хандсанд
Өршөө амьдрал минь намайг уучил

Цэцэг цэцгийн өнгийг гундаах
Цэмцгэр залуу нас минь дээ
Цэн мөнгөний үнэгүй болгосонд
Цэцэрхэж үл хайхрасныг минь уучил

Элээж дуусдаг хорвоо болохоор
Элдэв учрал тохиох орчлонд
Энгүй үнэтэй ганц чамайгаа
Энэрэлгүйгээр би үрж дуусгасан байна

Ичгүүр надад эргэж харах завдал өгөхгүй нь
Эелдэг энхрий зан минь
Эвий дээ чамайгаа би
Эгцэлж харж чадахааргүй ихээр гомдоож

Цаашдаа яаж хайрлахаа мэдэхгүй нь
Чамгүйгээр би хэн юм бэ
Цаашаа гэж чи надад хэзээ ч хэлэхгүй, гэвч
Цангаа чамайг хүсэх цангаа хэзээ ч ханахгүй

Буян заяа минь надаас нүүр буруултал
Буртаглаж би чамайг зовоосон байна
Будаг шунх, тансаг үнэртнээр чамайг хуурч
Буруу замаар чамайг удаан дагуулжээ

Ухаан суух болов уу гэж чи хичнээн хүлээгээ бол
Урагшгүй эзэн чинь чамайг ахин зовоомооргүй байна
Уучил намайг амьдрал минь



Сэтгэгдэл:


Амьдрал баялаг ш дээ. Амьдралыг ямар буцаалтайн биш. Өнгөрсөн бүхэн сайхан дурсамж залуу нас чинь шүү дээ. Одоо ирээдүйгээ өнгөрснийг бодож буртаглах хэрэггүй шүү. Цаана чинь гэрэл гэгээтэй амьдрал таныг хүлээгээд байжын.баярлах
Бичсэн: eeegiinaaa цаг: 22:53, 2012-04-12 | Холбоос | |


Уучилчихсаан
Бичсэн: Чойрын Хүү цаг: 14:28, 2012-02-28 | Холбоос | |


зүгээр ээ яадын
Бичсэн: dadido цаг: 11:27, 2012-02-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax