Ааваа
Үрээ гээд та минь намайг хүлээсэн байна
Үнсүүлэх гээд би таньдаа яарсан байна
Үүрээр босож бүүвэйлсэн хоногуудын тань тоо
Үнэнг хэлэхэд ээжийгээс дутаагүй дээ
Өглөө ажилдаа гарахдаа
Өлгий рүү минь өнгийн эрхлүүдэг байсан аав минь
Өтөллөө гээд ганц үг цухуйлгаагүй ч
Өрөвдөөд байх юм таныгаа
Өндрөөс өндөр санагддаг байсан та
Өнөөдөр бараг надтай чацуу
Өөрөөсөө илүү хайрлаж өсгөсөн болохоор
Өөдөсхөн охин чинь таньтайгаа бараг тэнцүү
Сар асгартал уйлмаар өдрүүдэд
Санааны мухарт зулын төдий гэрэл хадгалах
Саруул ухаан таньд минь байсан болохоор
Саар явлаа ч охин нь сөхрөхгүй
Амьдрал бэлэглэсэн ээжид минь хань болж
Атгахан зүрхэнд энэрлийн гэгээ өгсөн аав минь
Асуй цаг, амьдралын нугачаанд хэдэнтээ бүдрэвч
Амьсгаа аваад өндийх зориг, тэмүүлэл надад байна
Илээж л өнгөрүүлэх тавилан болохоор
Инээж л туулахыг би хүснэ
Ийм сайхан сэтгэлийн минь эхлэл
Итгэл найдварт дурлуулсан та минь юм шүү дээ.
Сэтгэгдэл:
Аавын охин
Ааваа та хаана байгаам бэ? яг энэ асуултыг аавдаа тавьж аавыгаа хайж явна даа.Тэр тэнгэрийн оронд амар амгалан байгаасай л гэж залбирах юм. Энэ аймшигт мөч хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэдэж байсан ч ямархуу байх бол гэж төсөөлөө ч үгүй явжээ. Аавыгаа амьд сэрүүн байхад нэг л их том болсон өөрийн амьдралаа авч яваа хүн гэж өөрийгөө тоодог байжээ.Харин та минь алсад явсанаас хойш би аврал эрсэн бяцхан охин шиг л төсөөлдөг боллоо. Хязгааргүй уудам тэнгэрт та минь наашаа хараад зогсож байна.Харин би тээр доор байх өчүүхэн цэг шиг өөрийгөө төсөөлөх юм.Болдогсон бол танийхаа байгаа газарт хурдан очоод уулзмаар ч юм шиг ... Үе үе яг хажууд минь намайг хараад зогсож байгаа ч юм шиг их л сонин мэдрэмжүүд төрдөг юм байна. Санаанд ч ороогүй байтал гэнэт л явчихсан та минь үр хүүхдүүддээ гомдчихсон ч юм шиг ... Хорвоогийн жам гэдгийг анх удаа л ингэж мэдэрч байна. Яагаад ингэтлээ гүнзгий мэдэрч байгаагаа би мэдэж байнаа... Учир нь та үр хүүхэд хань ижлийнхээ төлөө чадах бүхнээ хийсэн улс орондоо ч хувь нэмрээ оруулсан амьдралыг сөрж чадсан дээд зэрэглэлийн сэхээтэн цэвэр генийн хүн байсан байжээ. Сэтгэл минь гандаж, өгөрсөн даавуу шиг танийгаа санан санан өөрийгөө зэмлэн сууна даа. Та минь яваад 5 сар өнгөрч байна. Гэхдээ л одоо болтол танийгаа эргэж ирэх юм шиг горидох юм. Миний зүүдэнд бол та үргэлж л амьдаараа хаа нэгтээ томилолтоор яваад л эргээд ирдэг. Нээрээ би зүүдэндээ танитай үнэхээр бодитоор уулздаг.Нээрээ над дээр ирдэг ч юм болуу.Энэ орчлон ертөнцийн бүх нууцыг мэдэхсэн ...Хайртай аавыгаа алдсан миний сэтгэл нэг иймэрхүү л байна даа...
Бичсэн: аавын охин (зочин)
цаг: 16:16, 2012-11-08 | Холбоос | |
yaasan saihan bichee we.eej eej l gej ywaad aawiigaa bur anzaardagguim shig bna. ih saihan shuleg bolj
Бичсэн: eegiinaa
цаг: 22:27, 2012-05-07 | Холбоос | |
Аав гэдэг ачтанаа магтан дуулцгаая
Бичсэн: Чойрын Хүү
цаг: 14:26, 2012-02-28 | Холбоос | |
сайхан шүлэг байна. Энэ олон шүлгээсээ нэг дуу болгоно байгаа
Сайхан шүлэг байна. Аавыгаан бүүр саначихлаа. Аавтайгаан золголгүй хоёр шинэдийг өнгөрөөж ээ гэж...
Сэтгэгдэл бичих