бороо
шар, ногоон, цэнхэр дусал
шанагаар, хувингаар асгах ус
шалбааг, шавар, шавхай
шаргал дурсамж, шалба норсон бие
гуниг лавшруулан асгарах хур
гутралд арай ч хүргэхгүй шаналал
гурвалжин өрөөндөө би ганцаараа
гудамжинд орох бороог ширтэнэ...............
ээ хөөрхий
эвийлж аргадах шивнээг чинь хааяа би сонсохгүй юм
эрхэмсэг цахилгаан, үзэмжээс чинь эмээхгүй ч
энэ эгшинд харин би чамайг ойлгомоор байна
энэрэл зүрхэнд хурж ариусах ч юм билүү?

Бичсэн: arius | цаг: 14:57 |
Хар саарал бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
өөр бичлэгт үлдээсэн сэтгэгдэл шүү
нэг, хоёр, гурав .............. гээд дуусдаг шүлэг сэтгэгдэл хүлээж авахгүй байна ш дээ муухай юмаа
тэгээд эргэж харсан уу
ийм учрал тохиовол зүрх зориг гаргах уу романтик яалт ч үгүй тасархай мөрөөдлийн үе
мөсдлөгийн үе шиг
тэгээд эргэж харсан уу
ийм учрал тохиовол зүрх зориг гаргах уу романтик яалт ч үгүй тасархай мөрөөдлийн үе
мөсдлөгийн үе шиг
Сэтгэгдэл бичих