ямар гайхалтай нам гүм бэ
үнэр, анир, ойн чимээнд
үг хомсдож, үлгэр мартагдахад
үгүйлж хэн нэгнийг, гансрахад
үнэнч найзын яриа
ямар гайхалтай нам гүм бэ
үнэн худлын дэнс хорвоод
үг хэрэггүй ухаарлын эгшинд
үндэс мөчирлөж үргэлжлэх амьдрал хэвлийд нь мэдрэгдэхэд
үрээ хүлээх эхийн сэтгэл
ямар гайхалтай нам гүм бэ
үүр туяарч нар мандтал
өвөрт чинь эрхлэж тэврүүлсэндээ
өөрөөсөө ичиж би нүдээ аньсан
өглөө
ямар гайхалтай нам гүм бэ
үг хомсдож, үлгэр мартагдахад
үгүйлж хэн нэгнийг, гансрахад
үнэнч найзын яриа
ямар гайхалтай нам гүм бэ
үнэн худлын дэнс хорвоод
үг хэрэггүй ухаарлын эгшинд
үндэс мөчирлөж үргэлжлэх амьдрал хэвлийд нь мэдрэгдэхэд
үрээ хүлээх эхийн сэтгэл
ямар гайхалтай нам гүм бэ
үүр туяарч нар мандтал
өвөрт чинь эрхлэж тэврүүлсэндээ
өөрөөсөө ичиж би нүдээ аньсан
өглөө
ямар гайхалтай нам гүм бэ
Бичсэн: arius | цаг: 16:07 |
Гэгээн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
уучлаарай уурлахгүй юм байгаа биз дээ найз нь шүлгийг чинь загнаж уншиж үзлээ инээж уншиж үзлээ долитрой уншиж үзлээ тэгээд од нэмлээ.... аргагүй чиний сайхан бүтээлүүдийн нэг байх болно
bayarlalaa nzuudaa
Nam gum
Namriin tenger uitai hooson yadahnaa heree ch nisehgui...
сайхан болсон б.на...гэхдээ нам гүм байдал бүх үед байж болдог ш дээ,,,нам гүм байдал бидний зүрх сэтгэлд ч бас байдаг...
би дуугай л байсан....
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 14:06, 2010-09-09 | Холбоос | |
Үлгэр төгсөх агшин
Үнэгчлэн мишээх өөвгөр үр
Үл мэдэгхэн хөврөх гуниг
Үзүүргүй оддын дундах саран
Үдшийн үргэлжлэл өчүүхэн шөнө
Ямар гайхалтай нам гүм бэ
Үнэгчлэн мишээх өөвгөр үр
Үл мэдэгхэн хөврөх гуниг
Үзүүргүй оддын дундах саран
Үдшийн үргэлжлэл өчүүхэн шөнө
Ямар гайхалтай нам гүм бэ
Бичсэн: Чойрын Хүү
цаг: 13:56, 2010-09-09 | Холбоос | |
Гүэ мөн эро үүхэн шүү тэгэж нэг ичиж мичитлээ эрхлэхийнсан.
he he
jiguuree nz n jiremsen bishee kkkk.
үрээ хүлээх эхийн сэтгэл ямар гайхалтай нам гүм вэ.
тэрийг сонссон би ямар гайхалтай чимээгүй баярлана вэ.
Баяр хүргий аз жаргал аз жаргал
тэрийг сонссон би ямар гайхалтай чимээгүй баярлана вэ.
Баяр хүргий аз жаргал аз жаргал
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 11:11, 2010-08-20 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих