Хонгор бүсгүй минь
Хонгор бүсгүй минь
Хол газрын айлчин чамайг л гэж тэмүүлэх
Хорин хэдэн нас чинь даанч сайхан юм
Анхилуун хаврын салхи
Амраг сэтгэлд уруу татавч
Арван зургаат шиг чи догдлохгүй
Анхны бороонд чи тэгтлээ баярлахгүй
дэггүйтэж гүйдэг нас улирч
дэндүү гэнэн инээмсэглэл уруулаас холдоод
дэнжийн цэнхэр яргуйхан биш
дэгжин улаан сарнай болжээ чи
хөнгөн зөөлөн алхаагаар зөрж өнгөрөхдөө
хүн хүний харцыг булааж
хүсээгүй ч дурлалд дуудахдаа
хүрэн зүрхээ яагаад цоожлоно вэ
хэрэггүй дээ бүсгүй минь
хэлтгий шүү охин заяа гэх
хэний ч үгийг бүү сонс
хэрвээ хүсвэл дуул, бүж, уйл, инээ
дурлаад дараа нь шанал,
дурсамж гэдэг сайхан зүйл
дуу, хөнгөн вальсын аяанд чи догдлохоо болиход
дун цагаан гоо даль чамайг тэр л тэтгэнэ
Хонгор найз минь чамдаа зориулж бичлээ нээрээ бодоод байхад бидний хорин хэдэн нас ахиж олдохгүй шүү дээ. гэхдээ толгойгоо бүрэн алдаваа ккккк

Бичсэн: arius | цаг: 14:53 |
Гэгээн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(25) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(25) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
баярлалаа, найз минь. чин сэтгэлийн сайхан мөртүүд байна.. хэрвээ хүсвэл дуул, бүж, уйл, инээ гэж байна; найз нь тэгнээ
Бичсэн: chimgee (зочин)
цаг: 21:46, 2011-03-30 | Холбоос | |
bi 6 sariin suuleer l ochinogej bodjiino doo
Бичсэн: arius (зочин)
цаг: 20:15, 2011-03-30 | Холбоос | |
ангаахай минь яагаад л сдадаад байна даа.
Хавар болоод сайхан байна өө. Гадаа гараад даарахгүйшд. Би аймаар бээрэг л дээ
Хавар болоод сайхан байна өө. Гадаа гараад даарахгүйшд. Би аймаар бээрэг л дээ
гоё..
сайн сайн та сайн байна уу?
Эх орон чамайг дуудаж байна? Хэзээ ирнэмб?
Эх орон чамайг дуудаж байна? Хэзээ ирнэмб?
he he angaahai min sain uu
Бичсэн: arius (зочин)
цаг: 18:43, 2011-03-30 | Холбоос | |
Өөөө л дөө тэр шээтийг бас ээээээ харлаа гэдэг утгын илэрхийлэл гэж ойлгоно уу хэхэхэ
Өө шээт тэнд хараал хэлцэн бээшдээ би. сдааг ёстой нээрээ яаваа даа даанчиг гэдэг утгаар нь хүлээн авна уу,
Нээрээ догдлохоо больжийноо сдаа
Гичнээн сайхан гэнэн хонгор байлаа. Гэтэл одоо яасан нэг л их деррик царайлсан... харц марц бол байхгүйшд.
Гичнээн сайхан гэнэн хонгор байлаа. Гэтэл одоо яасан нэг л их деррик царайлсан... харц марц бол байхгүйшд.
жоохон л гэжүү
Сулд нь хая тэр сэтгэлийг. Тэнэж л байг. Харин би ч бие энэ тэр дээгүүр айхтар тэнэдэггүй шүү
Бичсэн: Чойрын Хүү
цаг: 17:51, 2011-03-30 | Холбоос | |
Миний сэтгэлийг бариулж яахнуу..
сул асгарч л байг тэр сэтгэл
Сайхан үгсийг би харамладаггүй ээ
Сэтгэлд дотно түүнийгээ бол таалахаа мартахгүй ээ
Чхүү надаас илүү чи л тэнээд л байдгийм байна лээ шд кккккк
сул асгарч л байг тэр сэтгэл
Сайхан үгсийг би харамладаггүй ээ
Сэтгэлд дотно түүнийгээ бол таалахаа мартахгүй ээ
Чхүү надаас илүү чи л тэнээд л байдгийм байна лээ шд кккккк
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 17:45, 2011-03-30 | Холбоос | |
kkkkk zaluu-giin suuliin comment deer like hiilee
Тэгээд л Жигүүр бүхий л биеэр нь тэнэж мэнэхээ эхэлдийн
Залууд энэ бол зүгээр л хэсэг зуурын хэнэггүйтэл байхгүй юу. Огт дурлахаа больно ч гэж юу байхав тэ Ариус аа
Залууд энэ бол зүгээр л хэсэг зуурын хэнэггүйтэл байхгүй юу. Огт дурлахаа больно ч гэж юу байхав тэ Ариус аа
Бичсэн: Чойрын Хүү
цаг: 17:35, 2011-03-30 | Холбоос | |
жигүүрээ сэтгэлээ барь
Сэтгэгдэл бичих