ай.....
2011-04-17
Тойм
сайн байцгаана уу? блогтоо бичлэг бичихсэн гэж хэдэн ч удаа бодож, бичиж эхлээд устгав даа хэ хэ. яагаад ч юм юу бичихээ мэдэхгүй юм. миний амьдрал тийм л нэгэн хэвийн байна даа. Би өнөөдөр ахиад л цонхныхоо өмнө суугаад хичээлээ хийх гэж оролдож байна. Хавар болоод бүх л амьтан ичээнээсээ гардаг шиг миний нөгөө хэдэн унтаа байшин амь орсон шүү. амралтын өдөр болохоор тэрүү хүмүүс хашаа хороогоо янзлаад л бүүр 3, 4 залуу олж харлаа хэ хэ. Оросууд нэг талаар хүндлүүштэй хөдөлмөрч хүмүүс шүү. хашаатай айл болгон нь өөрсдийн хэрэгцээний ногоогоо тарьна. Сүүлийн хэд хоног газраа хагалж, сэврээж байна. өвөлжингөө унтсан хашаа амь ороод л, цасанд дарагдаад унасан жижхэн хүлэмж буцаад боссон харагдана. намар ирэхэд бөөн ургац хураасан хүмүүс байх нь.

Яагаад ч юм монголд анхны бороо орсон сургаар ихэд баярлав. уул нь энд бороо ороод удаж байнаа. Өглөө эртлэн босож гүйх гэж оролдож байгаа би бээр өглөөний цэвэр тунгалаг чийглэг агаарт зохигдон гүйж чадахгүй явган аялал хиийгээд л байж байна даа. Буцах өдөр улам бүүр ойртоод л сайхан байгаа ч хийсэн сурсан зүйл үнэндээ гавихгүй мэт бодогдоод дотор давчдуула,х харьмааргүй санагдах гээд л олон асуудал байнаа.

нээрээ өчигдөр Пьер Гюнт гээд нэг балет үзлээ. ойрд тийм сайхан зүйл үзэж нүд чихээ баясгаагүй би гэдэг хүн хичнээн сайхан байваа. Залуу насны омголон бодол, хий хоосон мөрөөдлийн тухай өгүүлэх юм. гэвч бүхий л алдаа, гомдол, урам хугаралд, сэтгэлийн ядуурлаас ганц үнэнч хайр л авран хамгаалнаа гэж, хайранд итгэх итгэлээс хүний сайн сайхан амьдрал ундрах мэт. гэхдээ хайрын бүх хэлбэр л дээ. Эндэхийн театрын гэрэлтүүлэг тайзны зохион байгуулат, чимэглэлт нь үнэхээр сайн, харин бүжигчдийн ур чадвар монголын бүжигчдийг минь гүйцэхгүй санагдсан. боломж олдвол ойр ойрхон жүжиг юм уу балет үзээд байхсан. Монголынхоо морин хуурийн чуулгын тоглолтыг үзмээр байна. Кармен жүжгийг тавьж байгаа сурагтай байсан. Үнэхээр их ажил хийж байна шүү. гайхалтай сайхан хүмүүс.
 
ойрд нэг хүнийг ихэд дурсаж байна. түүнд сайхан шүлэг бичмээр гэж 2 мөрнөөс цааш явдаггүй ээ. удахгүй бичээд нийтэлнээ. за түр баяртай



Сэтгэгдэл:


хүмүүс сураад л боловсроод л би жаахан ичих юм инерцээрээ өнхөрч яваа дугуй...
үгүй ядаж орон газарт зорчиж юм үзэж нүд тайлаад л жаахаан ялгүй за ялгүйгээс арай их цагаан атаархал...
Бичсэн: g84 цаг: 10:59, 2011-04-29 | Холбоос | |


тоймч
Бичсэн: g84 цаг: 10:50, 2011-04-29 | Холбоос | |


монголоос өөр газар морин хуурын чуулгын тоглолтыг үзэхээр юуны учир тэгж сэтгэл зүрхэнд хүрдийм гэмээр байдаг шүү.
Бичсэн: хундага цаг: 19:27, 2011-04-19 | Холбоос | |


Хөгжим
2 жилийн өмнө би Эдвард Грегийн Пер Гунтийн аязууд сонсч байсан юм байна. Их сайхан аялгуу, хөгжмүүд шүү.

Энд би бас сэтгэгдлээ үлдээж байлаа.
http://tsogbadrakh.blogspot.com/2009/06/blog-post.html
Бичсэн: Tsogoo (зочин) цаг: 12:09, 2011-04-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax