ай.....
2011-04-17
Ангара 2
Урин салхи үлээж шанхны үсээр наадаж
урсгал усан бодол хөврүүлэн алсыг зориход
уянга дуу зүрхний гүнээс эгшиглэн
урьдын дурсамж нүдний өмнө зурайна

Урт удаан өвлийн турш
уулзахсан гэж чамдаа л хамгийн их яарлаа
уй гуниг умартуулан намуухан урсах
урсгал зөөлөн Ангара минь дээ


энэ голд би үнэхээр дурлаж байнаа. голын ус харан чимээгүй зогсоход тайвшран элдэв гомдол урсгалтай нь хамт надаас холдож, ухаарал урсгалаар нь надад ирээд л...
Сэтгэгдэл:


Ангар мөрний зөөлөн долгио вальсын аянд хөглөгдөж ... гээд л дуулдаг биз дээ?
Бичсэн: amaahai76 цаг: 13:40, 2011-04-28 | Холбоос | |


Нээрээ олон сайхан зүйлсийг үзэж, жаргалтай харамсах зүйлгүй амьдрахсан. Даан ч ажил хичээл гэж байшингаас байшин дамжсаар яваад нэг мэдэхэд шөнө болсон хойно л гэрлүүгээ зүглэх юм даа...
Байгалын сайхныг мэдрүүлсэн бичлэгүүдийг чинь унших даа жаргалтай байдаг шүү. Чамд баярлалаа. Улам ихийг бичээрэй. Бас ганцаараа зогсдогоо болиорой.
Бичсэн: StarLight цаг: 12:17, 2011-04-23 | Холбоос | |


tiimee. ulaanbaatart min zaluus n ochiod amrah gazar baidaggui n ih haramsaltai. Haaya bi angaraag harj zogsohdoo tuulaa bodoj haramsdag
Бичсэн: arius цаг: 17:32, 2011-04-18 | Холбоос | |


Урсгал ус ширтээд л, хоржигнохыг нь сонсоод л суух сайхан шөө. Одоо ч өрөөнөөсөө гарахгүй ажлаа хийгээд л гэрээсээ гарахгүй ТВ үзсээр байтал байгаль дэлхийн сайханыг ховорхон мэдэрдэг болж дээ smug
Бичсэн: Чойрын Хүү цаг: 15:54, 2011-04-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax