намар шиг
Чиний тухай мөрөөдөл сэтгэлийг минь тэтгэхээ болих цагт
Чихэнд чийртэй болох байх даа энэ сайхан дуу
Чийг үзээгүй удсан хөрс шиг хуурай
Чиний зүрхийг дэвтээж чадаагүй миний хэдэн шүлэг шиг
алтрах шаргал навч модонд хагацлын дуу аялахад
араас минь чи харамсаж үзгээ авах байх даа
асууж амжаагүй бүхэнд чинь би бодолдоо хариулахдаа
амьсгалаа түгжин хүслээ нуусныг минь ойлгож чи гайхна даа
намар шиг аядуухан болжээ миний дурлал..............

Бичсэн: arius | цаг: 17:36 |
Хайрын бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Намар оройн оройтсон бороо өнөөдөр цутгах шив дээ...
ай намар, намар минь
надад таалагдах гэж
навчсаараа бүжээд
найрагт минь хорогдоно уу?
надад таалагдах гэж
навчсаараа бүжээд
найрагт минь хорогдоно уу?
Бичсэн: Цагаан хараацай
цаг: 20:14, 2011-10-11 | Холбоос | |
Ангара мөрний хөвөөгөөр хэр намар болж байна даа Ариус аа? Чиний дурлал шиг аядуухан намар л болоод байна уу?
Хан голын хөвөөгөөр бол халуухан л намар болж байна, яг л миний дурлал шиг...

за за энд долгион таарахгүй байна
таарахгүй байх шиг байна
таархагүйм
таахгүй юм
та
а
таарахгүй байх шиг байна
таархагүйм
таахгүй юм
та
а
Тийм ээ, тэхээр
хавар шиг хөнгөн
зун шиг халуун
өвөл шиг хүятэн дурлал бас байна гэсэн үг

ganzoo min bayarlalaa. namar shig ayaduu gedeg maan arai uur utgaar orj baigaa yum shuu dee
гол нь*
Jupiter дотроо халуун цөмтэй гэж ярих болж...
64 сартай түүний нийт сарных нь массын үнэмлэхүй хувийг 4 сар л эзэмшинэ.
шөнөөр сарнууд мандаж чам руу зарим нь залтай инээвхийлж нил ягаан магадгүй улбар шаргал өнгөөр туяарахад зарим нь сүнсний сүүмийх цагаан гэрлээр анивчих буйзаа... төсөөл дөө тэдний бидний сэтгэлд мэдрүүлж болох хөгийг... гэвч тэд давтагдашгүй сайхан боловч яваад өгдөг залуус шүү дээ... Хэрэггүй гэдэг шүлэг дээр гардаг шиг тэд тэгж хэлж нинжин сэтгэл гаргахгүй тиймээс би хэдэн шөнийн дараа манддаг байсан ч хамаагүй тэр дөрвийг хүлээнэ... хэрэггүй дээр бол аймаар тоомжиргүй нэг тийм хэзээ ч нар үздэггүй сүүдэрт гудамлагт өссөн готын мөсөн зүрхтэй охины дүр гараад байгаа юм шиг сэтгэлд буугаад байгаа хирнээ сайн бодоход чи цаашаа гэж хэн нэгэн өөрийнх нь таалалд нийцэхгүйг айлгаад байгаам шиг хахирган зан л даа гэхдээ үүнээ илтгэнэ гэдэг чинь зэгсэн сайн далдлах гээд баригдаж байгаа сайхан сэтгэл болж таарч байгаам гол зүгээр л дурлаагүй зүрх байж. за нэг иймэрхүү би урлаг утга зохиол судлаач шүүмжлэгч болдог байж үү... Харин би бол Ц.Оюунгэрэл яриад байдаг 30 хуудас эссэнд нэг ч удаа мөнгө инфляц гэж бичээгүй байж түүний тухай бичсэн байдаг жишээнд бол нэлээн дөхөж очно шүү

...алтрах шаргал навч модонд хагацлын дуу аялахад..
гэдэг мөр яалтачгүй аугаа шүлэгчийн хэлхэх мөр хэдэн үг,гүн сэтгэл болой гэж бодогдоод салдаггүй

яасан сонин аядуухан дурладаг бүсгүйчүүд бэ
Миний дурлал шиг дэлхий багадаад
“бие давхар” бархасбадийн хийлийн дөрвөл шиг эгшигт Шөнө бүр бүүвэйлүүлж Зүүдэн өвчтэй хүн шиг өдрөөр элий балай явж, завсарт нь бодож тунгаах зайгүй тийм эзэрхэг дурлалд автвал та нар жинхэнэ халуун дурлал аа олох юм байна даа...
Түүнээс өмнө завсарт нь эгшиглэх түмэн оркестрийн ялгуун симпонь бүрт битгий босож бүжиглээрэй...
тэгвэл ялдамхан инээмсэглэл цог чинь унтарч аядуухан чигээрээ өглөө оройд ширээний цаана ганцаараа цай ууж мэдэх юм...

Тийм ээ, намар шиг аядуухан болж дээ бас миний дурлал
Сэтгэгдэл бичих